МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ, ЗААВАР

2021/12/02

  • Шалгалтын бүртгэл 2021.12.05-10-ны 23:00 цаг хүртэл цахимаар явагдах тул https://hr.hdc.gov.mn/ сайтаар орж шалгалтын  Заавар харах-тай танилцан заасан хугацаанд бүртгүүлнэ үү.
  • Шалгалтад бүртгүүлэх хүсэлт илгээсэн бол түр хүлээх горимд орж төлбөр төлсөний дараа бүртгэл дуусахад нэгдсэн байдлаар баталгаажна.
  • Шалгалтыг 2021.12.14-ны өдөр 10:00 цагаас hr.hdc.gov.mn  хаягаар авна
  • Үр дүнгээ шууд харна, 70 буюу түүнээс дээш оноо авсанаар тэнцэнэ.
  • - Интернет дата дуусах, цэнэг дуусахтай холбоотой шалгалтыг дуусгаж чадаагүй бол ЭМХТ хариуцлага хүлээхгүй.
  • - Шалгалтын төлбөр төлөөгүй тохиолдолд шалгалт өгөх боломжгүй.
  • 1. Шалгалтын төлбөр 12,000 төгрөг /илүү, дутуу төлөлттэй баримт хүлээн авахгүй/
  • 2. Хүлээн авах банк:  Төрийн сан
  • 3. Хүлээн авах байгууллага:  Эрүүл мэндийн хөгжлийн төв
  • 4. Зориулалт буюу утга: Шалгалтын төлбөр /Овог, нэр, регистрийн дугаар/
  • 5. Дансны дугаар 100900020020 /Төлбөрийг банкаар болон интернэт банк, ЭМХТ-ийн нэг давхарт автомат машинд төлөх боломжтой/
  • Холбоо барих: hr.hdc.gov.mn  -тэй холбоотой асуудлаар шалгалтын бүртгэл, төлбөртэй холбоотой асуудлаар ЭМХТ-ийн 11461529 дугаарт холбогдож мэдээлэл авна уу.
  • Системийн үйл ажиллагаа жигдэртэл материалаа цаасаар бүрдүүлэх тул Шалгалтад тэнцсэн эмнэлгийн мэргэжилтэн материалаа бүрдүүлж ЭМХТ-ийн 2 байрны 212 тоотод ажлын 5 өдрийн дотор өгнө үү. /Жич шуудангаар явуулж болно /


Шалгалтад тэнцсэн тохиолдолд


Та шалгалтдаа тэнцсэн бол дараах материалыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн II байрны 212 тоот өрөөнд хүлээлгэн өгнө. Хэрвээ та материал бүрдүүлж өгөөгүй тохиолдолд таны зөвшөөрлийн гэрчилгээ гарахгүй болохыг анхаарна уу.

1. Өргөдлийн маягт /www.hdc.gov.mn сайтын “ШАЛГАЛТ” цэсээр дамжин “Өргөдлийн маягт татаж авах” сонголт даран татаж авч бөглөнө/

2. Дипломын хуулбар, дүнгийн хавсралт, нотариатаар баталгаажуулсан хуулбар
    /гадаадад төгссөн бол диплом, дүнгийн хүснэгтийг баталгаат орчуулгын хамт, Нотариатын баталгаажуулалт хийгдсэн байх шаардлагатай/

3. Иргэний үнэмлэхний хуулбар эсвэл лавлагаа

4. 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь /сүүлийн 2 сарын хугацаанд авахуулсан /

5. Тэмдэгтийн хураамж төлөх. 5,000 төгрөг /2 жилийн төгсөгч эмч нар 10,000 төгрөг/

Тэмдэгтийн хураамжийг ЭМХТ-ийн I,II-дугаар байрны нэг давхарт байрлуулсан төхөөрөмжид карт уншуулж төлж болохоос гадна https://itax.mta.mn
вэб сайтруу орж төлбөрийн даалгавар үүсгэн 13-15 оронтой нэхэмжлэлийн
код авна. Дурын банканд нэхэмжлэлийн 13-15 оронтой дугаарын дагуу
тэмдэгтийн хураамжаа төлнө.

ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН АЛБА



© 2021 - Кредо Терра ХХК    Email:contact@credo.mn